ЖЕНДЭРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-11-12

Жендэрийн сургагч багш бэлтгэх” анхан шатны сургалт  2024 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний яам, Уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчний шилжилтээр гэр суурьшлын бүсийн амьжиргааг сайжруулах нь” төслийн хүрээнд эрчим хүчний салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор”Жендэр ба бодлого төлөвлөлт” жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтад салбарын албан хаагчдыг хамруулах санаачлагыг гаргаж, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албатай хамтран зохион байгууллаа.

Тус сургалтад Эрчим хүчний яам, харъяа байгууллага, агентлаг, Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын нийт 15 албан хаагч хамрагдлаа.

“Эрчим хүч ба жендэр”: Тогтвортой хөгжлийн хүрээнд эрчим хүчний гүйцэтгэх үүрэг, харилцан хамаарал, эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтын жендэрийн хэмжигдэхүүн, Жендэрийн мэдрэмжтэй тогтвортой эрчим хүчний бодлогын хэрэгцээ, ач холбогдол “Сэргээгдэх эрчим хүчний шилжилтээр гэр суурьшлын бүсийн амьжиргааг сайжруулах нь” төслийн зөвлөх М.Болормаа Эрчим хүч ба жендэр, Тогтвортой хөгжлийн хүрээнд эрчим хүчний гүйцэтгэх үүрэг, харилцан хамаарал, эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтын жендэрийн хэмжигдэхүүн, Жендэрийн мэдрэмжтэй тогтвортой эрчим хүчний бодлогын хэрэгцээ, ач холбогдол зэрэг салбарын онцлогт нийцсэн сургалтын хөтөлбөрийн агуулгаар нэмэлт хичээлүүд орсноороо энэ удаагийн сургалт онцлогтой байлаа.

Дараах агуулгын хүрээнд:

Жендэрийн ойлголт, Хүйс ба жендэрийн ялгаа

Жендэрийн үүрэг, жендэрийн хэвшмэл ойлголт

Жендэрийн тэгш байдал

Хүйсээр ангилсан мэдээлэл, жендэрийн статистик

Жендэрийн дүн шинжилгээ

Жендэрийн шалгуур үзүүлэлт, жендэрийн мониторинг, үнэлгээ

Жендэр ба хөгжил хандлага, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх стратеги

Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт

Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт

Жендэрийн ялгаварлан гадуурхалт

Жендэрт суурилсан хүчирхийлэл

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогч хамгаалах тогтолцоо гэсэн модуль хичээлийг боловсруулан сургагч багшаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны

Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа

Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал,

Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг нар ажиллаа.

Анхан шатны сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нарын мэдээллийг ncge.gov.mn хаягаар авна уу.

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency