“ИРГЭД ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН ЦАХИМ ТЕСТ”, “УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАНД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН ЦАХИМ СУРГАЛТ” ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-13

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) техник туслалцааны төслийн дэмжлэгтэй “Иргэд олон нийтэд зориулсан жендэрийн цахим тест”, “Удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-ын системийг хөгжүүлж, олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна.

Эдгээр цахим систем нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдах ажилтанд жендэрийн талаарх мэдлэг ойлголтоо богино хугацаанд бататгах боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, төрийн бодлогын хэрэгжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

Цахим тест, цахим сургалтын модуль танилцуулах арга хэмжээнд ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО-ны гишүүдийн төлөөлөл, салбар зөвлөл, салбар хороодын жендэрийн мэргэжилтнүүд, ТББ, Хэвлэл мэдээллийн байгууллага, Олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency