“ЖЕНДЭРИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ: ЖЕНДЭРИЙН БОДЛОГЫН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ” АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024-11-15

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй ахисан түвшний жендэрийн сургагч багш бэлтгэх сургалт хоёр дахь долоо хоногийн хичээлүүдээрээ үргэлжилж байна.

Энэ удаагийн сургалтаар:

– Жендэрийн статистикийг ашиглах, хэрэглэх, тайлагнах арга зүй хичээлийг Жендэрийн үндэсний шинжээч А.Солонго,

– Жендэрийн хариуцлагатай (responsive) бодлого, төлөвлөлт, төсөвлөлт хийх арга зүй хичээлийг Жендэрийн үндэсний шинжээч Б.Онон,

– Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого төлөвлөлт, ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний практик арга зүй хичээлийг Жендэрийн үндэсний шинжээч Ш.Ариунаа нар тус тус хөтөлбөрийн дагуу онол, практикыг хослуулан оролцогчдод мэдлэг чадвар олголоо. Мөн өмнөх хичээлээр өгсөн гэрийн даалгаврыг хэлэлцүүлэн, зөвлөгөө өгч чиглүүллээ.

 

Ахисан түвшний жендэрийн сургагч багш, мэргэжилтэн шинжээч болсноор  жендэрийн хариуцлагатай (Gender responsive) бодлого, стратеги, төлөвлөгөөг боловсруулах, жендэрийн тэгш байдлыг дэмжсэн бодлогын зорилтыг биелүүлэх, хянах, үнэлэх, жендэрийн тэгш бус харилцааг өөрчлөх үйл явцыг хувь хүн, хамт олон, байгууллага институтын түвшинд хэрэгжүүлэх юм.

Сургалт ирэх долоо хоногт үргэлжилнэ.

 

 

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency