ТӨВ АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР (КАРЕК)-ЫН 2024 ОНЫ “ЖЕНДЭР УУР АМЬСГАЛЫН ШАГНАЛ”-ЫН ЭЗЭД ТОДОРЛОО

2024-11-19

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (КАРЕК)-ын 2024 оны Жендэрийн уур амьсгалын шагнал гардуулах ёслол 2024 оны 11-р сарын 6-нд Казахстан улсын нийслэл Астана хотноо болж, КАРЕК-ын гишүүн орнуудын нэр хүндтэй 15 хувь хүн, байгууллагыг шалгарууллаа.

Энэхүү арга хэмжээнд Жендэрийн үндэсний хороог төлөөлж Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа оролцлоо.

Жендэр, уур амьсгалын өөрчлөлтийн шагнал нь Төв болон Баруун Азийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, дасан зохицох , даван туулах чиглэлээр жендэрийн тэгш байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж буй хувь хүн, байгууллагыг тодруулах зорилготой юм.

“Хувь хүн төрөл” Монгол Улсаас “Монгол Базальт” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ариунболдын Энхгэрэл шалгарсан бөгөөд тэрбээр хөдөөгийн эмэгтэйчүүдэд зориулсан  эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал үйлдвэрлэх, эрчим хүчний хэмнэлттэй засварын ажлыг манлайлан ажилласан төсөл хэрэгжүүлсэн тул уг шагналыг  хүртсэн юм. “Байгууллагын төрөлд” нийт 8 байгууллага шалгаруулсан бөгөөд Монгол Улсаас Монголын Тогтвортой Санхүүжилтын Холбоо (ТОС) нь санхүүгийн салбарт байгаль орчин, нийгмийн хариуцлагатай жендэрийн сайн жишиг туршлагыг сурталчлан таниулсан тул тус тус шагнагдсан юм.

Уг шагналын эздийг КАРЕК-ын гишүүн орнуудын 200 орчим нэр дэвшигчээс тусгайлсан шалгуураар сонгосон бөгөөд энэхүү шагналыг хүртсэнээр жендэр, уурын амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой КАРЕК-аас зохион байгуулдаг төрөл бүрийн арга хэмжээнд оролцох боломжийг олгож, сүлжээ байгуулах, шилдэг туршлагыг өөр хоорондоо солилцох боломжийг  олгодог. Шагнал хүртсэн хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

 

Эх сурвалж:

https://weop.carecprogram.org/news-post/15-champions-recognized-at-carec-gender-climate-awards-ceremony-in-astana/

CAREC Program announces plan to create Gender Climate Network 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency