ЖЕНДЭРИЙН МЭРГЭЖИЛТЭН, ШИНЖЭЭЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024-11-28

Жендэрийн үндэсний хорооны ажлын алба нь Европын холбооны санхүүжилтээр НҮБХАС-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) төслийн хүрээнд “Жендэрийн хувирган өөрчлөх арга зүй: жендэрийн бодлогын хяналт шинжилгээ, үнэлгээ” сэдэвт салбар яам, орон нутгийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, шинжээчдийг чадавхжуулах сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр нээж үг хэллээ.

Сургалтаар жендэрийн хариуцлагатай хууль, бодлого, стратеги, төлөвлөгөөг боловсруулах, жендэрийн тэгш байдлыг дэмжсэн бодлогын зорилтыг биелүүлэх, хянах, үнэлэх, жендэрийн тэгш бус харилцааг өөрчлөх үйл явцыг хувь хүн, хамт олон, байгууллага институтын түвшинд хэрэгжүүлэхэд жендэрийн хувирган өөрчлөх аргазүйг ашиглах онолын мэдлэгийг олгоход чиглэгдсэн.

Түүнчлэн Ажлын албанаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан жендэрийн ахисан шатны жендэрийн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан багш нар Жендэрийн үндэсний шинжээч, зөвлөх болон холбогдох модуль хичээлээр сургалтыг явуулж байна.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency