УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ БОЛОН ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БОДЛОГООР ДАМЖУУЛАН ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД, ОХИДЫН ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийг 2024-2026 онд хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төсөл нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад салбарын, орон нутгийн, институцийн бодлого, механизмд тусгах замаар уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх бодлогуудтай уялдуулан ЖЭТБХтХ-ийн хэрэгжилтийг сайжруулах, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн нөхцөл байдалтай уялдуулан уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах болон манлайллыг нэмэгдүүлж, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэгдсэн.
Энэ хүрээнд өнөөдрийн уулзалтыг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр болон АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа, портфолио хариуцсан дарга, Чандра Мохан Йрора нар нээж үг хэлсэн юм.
Төслийн танилцуулгыг төслийн зохицуулагч Д.Оргил хийж төслийн хүрээнд зөвлөх багийн хийж гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг зөвлөх багийн ахлагч Н.Болдмаа танилцуулж ажиллаа.