КОЙКА, НҮБХХ-ИЙН СУДАЛГААНЫ БАГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-12-03

Уулзалтаар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Жендэрийн үндэсний хороотой хамтран хэрэгжүүлсэн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг оролцоог дэмжих нь” төслийн дараагийн шатны төслийг хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

ЖҮХАА-ны дарга Т.Энхбаяр тус төслийн хүрсэн үр дүнг онцлон дурдаад дараагийн шатны төслөөр тус төслийн үр дүнг илүү бататган, Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, орон нутгийн сонгуулийн квот, орон нутагт нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийг илүү дэмжих, хувийн хэвшлийн манлайлагч эмэгтэйчүүдийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд төслийн төлөвлөлтийг хийх талаар саналаа илэрхийллээ.

КОЙКА-ын зүгээс тус саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд цаашид төслийн хүрсэн үр дүнг илүү бататгахын тулд дараагийн шатны төслийг илүү олон талыг оролцуулсан өргөн хүрээнд төлөвлөх шаардлагатай байгааг онцлоод цаашид энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency