ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-12-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн Тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, Олон улсын гэрээ конвенц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ц.Нандинтүшиг, Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Чанцал нар тус тус өргөлөө.

Тус арга хэмжээнд урилгаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан оролцож төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж буй албан хаагчдад ажлын амжилт хүслээ.

 

Ажлын алба нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 111, 2020 оны 80, Монгол Улсын Ерөнхий сайдын 57 дугаар захирамжийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд бие даан ажиллах болсноос хойш Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 3 удаа зохион байгуулж, 5 албан хаагч тангараг өргөлөө.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency