ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ САЛБАР ДУНДЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2024-12-12

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 12 дугаар сарын 205 дугаар захирамжаар ”Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч даргаар ахлуулан байгуулсан.

Энэ хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө (ЖЭТБХСДСТ)-нд тусгагдсан 5 зорилго тус бүрийн хэрэгжилтийг хангах дэд ажлын хэсгийг Төрийн албаны зөвлөл, Боловсрол, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд болон Удирдлагын академи тус тус ахлан ажиллаж байна.

Дээрх ЖЭТБХСДСТ-ний хэрэгжилтийг хангахад удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан салбар дундын зохицуулалт шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх, санал солилцох зорилгоор тус ажлын хэсгийн гишүүд болон дэд ажлын хэсгийн гишүүдийн хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар стратеги төлөвлөгөөний зорилго тус бүрийн хэрэгжилтийг хангах дэд ажлын хэсгийн мэдээлэл, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан үндсэн хэрэгжүүлэгч болон салбар дундын /хамтын/ зохицуулалт шаардлагатай арга хэмжээний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх хамтын ажиллагааны саналыг хэлэлцэж, цаашид ажлын хэсгийн үйл ажиллагааг сайжруулах асуудлаар тус тус санал солилцож зөвлөлдлөө.

 

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency