“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН” АЯН ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-12-13

Жендэрийн Үндэсний Хороо нь Нэгдсэн үндэстний байгуулагын дэмжлэгтэйгээр “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн” аяныг Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-Шалтаг бүү тооч уриатайгаар 2024 оны 11 дүгээр сарын 25-өөс 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.

Медиа мониторинг судалгаагаар 2024 оны 11-р сарын 25-өөс 12 дугаар сарын 10-ний өдрүүдэд нийт 212 мэдээлэл цацагдсан юм. Нийт мэдээллийн 87 мэдээлэл буюу (44%) нь телевизээр, 7 мэдээлэл буюу (1%) нь сонингоор, 118 мэдээлэл буюу (55%) нь  сайтаар  цацагдсан бөгөөд давхардсан тоогоор нийт 1.283.000 хүнд хүрч ажилласан байна.

Тус аяныг дэмжиж, эерэг хандлагаар түүчээлсэн иргэд олон нийтэд талархал илэрхийлье. Аянд албан ёсоор нэгдэж, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх гэсэн агуулга бүхий нөлөөллийн үйл ажиллагааг эрчимтэй давлагаалсан 241 байгууллага хамт олонд баярлалаа.

 

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency