ЖЕНДЕРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНООС УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААНД “ЖЕНДЭРИЙН АСУУДЛААРХ ПАРЛАМЕНТЫН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ ҮР ДҮН БОЛОН САНАЛ ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2024-12-23

Дэлхийн улс орнуудын парламент 2010 оноос хойш хүний эрх, жендэрийн тэгш байдлын хангаж буй байдалдаа өөрийн үнэлгээг хийж эхэлсэн байдаг. Монгол Улсын Их хурал, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран 2023 онд өөрийн үнэлгээг хийж үндэсний хэмжээнд танилцуулсан. Тус үнэлгээний ажлын хэсэгт Ж?ндэрийн үндэсний хорооны дэргэдэх жендэрийн шинжээчдийн бүлгийн шинжээч болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож ажилласан юм.

Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас санаачлан Жендэрийн тэгш байдлыг хангах санал зөвлөмжийг тус үнэлгээний ажлын хэсэгт орж ажилласан Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх жендэрийн шинжээчдийн бүлгийн шинжээч Б.Долгор, Жендэрийн шинжээч МУИС-ийн СНАТ-ийн дэд профессор М.Батбаатар нар танилцууллаа.

Хорооны ажлын албанаас санаачлан тус үнэлгээний Жендэрийн тэгш байдлыг хангах санал зөвлөмжийг УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын бүлэг, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон намд танилцуулхаар төлөвлөн ажиллаж байна.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency