АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД ҮНДЭСНИЙ БИЧИГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ГЭРЧИЛГЭЭ АВЛАА

2025-01-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай 46 дугаар зарлиг, Монгол хэлний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.2-т Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм журам үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах шийдвэр гарсантай холбоотойгоор Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны албан хаагчид Үндэсний бичгийн 30 цагийн сургалтад хамрагдлаа.

Тус Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл Иргэншлийн Эрдмийн Хүрээлэнгийн сургагч багш Б.Амгалан удирдан явуулж, Хоёр сарын турш явагдах энэхүү сургалт нь төрийн албан хаагчдыг Үндэсний монгол бичигт сургах, монгол бичгээр баримт бичиг төлөвлөх, боловсруулах, албан хэрэг хөтлөх, цахим орчинд хэрэглэх чадвар эзэмшүүлэх чухал ач холбогдолтой юм.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency