ЯПОН УЛСЫН ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-01-09

ЖАЙКА нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлэх, төсөл хөтөлбөрүүдийг жендэрийн мэдрэмжтэй, жендэрийн агуулгатай төлөвлөх ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаярт ЖЭТБХ чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төлөвлөгөөгөө танилцуулж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

ЖҮХАА-ны дарга Т.Энхбаяр ЖАЙКА олон улсын байгууллага нь Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлээд, ЖЭТБХ чиглэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг жендэрийн хариуцлагатай төлөвлөх санаачилга болоод хамтран ажиллах саналыг талархан хүлээн авч, дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency