АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

2025-01-17

Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтны ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна.

Хэрэгжүүлэх чиг үүрэг:

  • Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны үйл ажиллагааг хэвлэл мэдээллээр сурталчлах,
  • Байгууллагын цахим хуудас, вэб сайтын хэвийн ажиллагааг хангах,
  • Холбогдох төр, төрийн бус, хэвлэл мэдээллийн болон олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах,
  • Байгуулагын компьютер, тоног төхөөрөмж техник хэрэгслийг хариуцаж,хэвийн ажиллагаанд хяналт тавьж ажиллах,
  • Хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
  • Өдөр тутмын арга хэмжээ, үйл явдлын мэдээ мэдээлэл бэлтгэн зураг авалт хариуцах

Тавигдах болзол, шаардлага:

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах, нийгмийн чиглэлийн бусад мэргэжил
Мэргэшил Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
Туршлага Улсад 1-ээс доошгүй жил ажилласан байх..

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: Secretariat@ncge.gov.mn /цахим шуудан/
  • Холбоо барих утас: 70071118, 70071120 /ажлын цагаар/

 

 

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency