“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” 25 ДАХЬ УДААГИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-01-21

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” цахим уулзалтыг зохион байгуулж байна.

Ээлжит уулзалт 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга: салбарын жендэрийн статистик мэдээлэл, онцлох үйл ажиллагаа, жендэрийн салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний талаар мэдээлэл танилцууллаа. Түүнчлэн, Жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбооны тухай шинээр урган гарч буй болон хувьсан хөгжиж буй асуудлуудын хүрээнд 2025 оны 05 дугаар сард зохион байгуулагдах “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын бага хурлын талаар мэдээлэл өгч, үүнд Хорооны гишүүдийн хамтын ажиллагаа, манлайлал, дэмжлэг, оролцоо чухал байгааг онцлов.

Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ)-ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар: салбарын онцлогийг харгалзсан жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, байгууллагын жендэрийн статистик болон хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл танилцууллаа. ЗХЖШ-ын дэргэдэх жендэрийн орон тооны бус салбар зөвлөл нь 2024 онд нийт 20 арга хэмжээг 94,9 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж ажилласан бөгөөд 2025 онд 25 арга хэмжээг төлөвлөсөн байгааг дурдаад, цаашид Хорооны гишүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийлэв.

Танилцуулгатай холбогдуулан Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа: БОУАӨЯ-ны худалдан авах үйл ажиллагаа, яамнаас олгогдож буй санхүүжилт, тэтгэлэг, хөтөлбөрүүдэд жендэрийн шалгуур үзүүлэлт байдаг эсэх, ЗХЖШ болон салбарын яамнаас иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрт жендэрийн агуулга тусгагдсан эсэх талаар; Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг: салбарын тайлан, мэдээллийг жендэрийн статистик үзүүлэлтээр ангилж гарган, шийдвэр гаргалт, бодлого боловсруулахад ашиглаж буй эсэх, мөн ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх сургалтад төрийн өндөр албан тушаалтнуудыг хамруулахад хамтарч ажиллах асуудлаар; Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид: ЗХЖШ-аас эрэгтэй албан хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах, хэвшмэл ойлголтыг арилгах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, БОУАӨЯ-тай хамтын ажиллагааны чиглэлээр, ЖҮХ-ны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр: ЗХЖШ-ын албан хаагчдын дундаж наслалтын зөрүүний талаар тус тус асуулт асууж, хариулт авлаа.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency