“БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨХ, ТУСЛАХУУДАД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дүгээр захирамжаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн бодлгогын үйл ажиллагааг тодорхойлох, хэрэгжүүлэхэд стратегийн дэмжлэг үзүүлэх зөвлөх чиг үүрэг бүхий ”Бодлогын зөвлөл”-ийг Жендэрийн үндэсний хорооны дэргэд байгуулсан билээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд төрийн хариуцлагын болон жендэрийн мэдрэмжтэй бодлогын зарчмаар хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний төсөлд жендэрийн үзэл баримтлалыг тусгах замаар хөгжлийн бодлогыг жендэрийн агуулгатай болгохоор заасан байдаг.
Энэхүү “Бодлогын зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж “Бодлогын зөвлөл”-ийн 2025-2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж баталсан.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан энэхүү зөвлөлийн УИХ-д суудалтай 5 нам, эвслийн төлөөлөл 10 эмэгтэй, 10 эрэгтэй гишүүдийн зөвлөх, туслахуудад зориулж Жендэрийн тэгш байдлыг хангах талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн Засгийн газрын тайланг 2023, Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн сэдвээр Хорооны гишүүн байгууллага Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Үйлчилгээний менежер Д.Санчир, Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар МУБИС-ын Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, Жендэрийн үндэсний хорооны эрдэмтэн судлаачдын бүлгийн ахлагч С.Түмэндэлгэр, Эрүүл мэндийн салбар дахь жендэрийн тэгш байдлын талаар судлаач, доктор Б.Сувд, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар Жендэрийн үндэсний шинжээч Ш.Ариунаа Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төсөвлөлтийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа, Улс төрийн хүрээн дэх жендэрийн тэгш байдлын талаар улс төр судлаач Д.Оргил нар мэдээлэл танилцууллаа.