ЖЕНДЭР БА БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ ЖЕНДЭРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт өнөөдөр буюу 2025 оны 01-р сарын 30-ны өдөр эхэллээ.
Канадын засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” /ЭККО-ФАРМ/ төслөөс орон нутагт жендэрийн бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор ”Жендэр ба бодлого төлөвлөлт” жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтад төсөл хэрэгжиж буй аймгуудын төрийн албан хаагчдыг хамруулах санаачилгыг гаргаж, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албатай хамтран зохион байгуулж байна.
Тус сургалтад Булган, Төв аймгийн жендэрийн салбар хорооны гишүүд, Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Хушаат сумдын удирдлага, мэргэжилтнүүд, Малын удмын сангийн мэргэжилтэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн мэргэжилтэн, Мал аж ахуй газар тариалангийн мэргэжилтэн зэрэг нийт 23 албан хаагч хамрагдаж байна.
Жендэрийн сургагч багш нь төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг байгууллагын болон салбар орон нутгийн түвшинд зохион байгуулах, салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, чадавх бий болгоход хувь нэмэр оруулах юм.
Жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт 2 өдөр үргэлжилнэ.