ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮЙЛ ЯВЦ, ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦАХ МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ УУЛЗАЛТЫГ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗДТГ-Т ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-30

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031), хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан,аж ахуй нэгж, байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдалгаар хангаж ажиллах, үйл ажиллагааг нь уялдуулан, зөвлөмж чиглэлээр хангах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж ажиллаа.

Энэхүү уулзалтаар Дархан-Уул аймгийн жендэрийн тэгш  байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт үйл явц салбар хорооны үйл ажиллагаа, үр днгийн талаар мэдээлэл танилцуулж цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency