ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮЙЛ ЯВЦ, ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦАХ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-30

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаатай танилцах, зөвлөмж чиглэлээр хангах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж ажиллаа.

Уулзалтад Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд оролцож Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

ЖҮХ-ны үндэсний шинжээч Д.Сүхжаргалмаа нутгийн өөрөө удирдах байгууллага нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, төрийн бодлогыг тухайн орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогод тусгах, хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг, шаардлагатай төсөвлөлт, төлөвлөтийг хангах чиг үүрэгтэйг онцлон хэлсэн юм.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency