ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНААС ЖЕНДЭРИЙН ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.4.а-д зааснаар Улсын Их Хурал нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг 2 жил тутамд хэлэлцэж, дүгнэлт гаргахаар заасан.
Тус тайланг 2025 оны УИХ-ын намрын чуулганаар танилцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хууль, салбарын бодлогын 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт, төлөвлөлттэй танилцах, мэргэжил арга зүйгээр ханга зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам дээр 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяраар ахлуулсан Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч, ахлагч болон холбогдох албаны мэргэжилтэн, зөвлөх багийн гишүүд ажиллалаа.
Энэ хүрээнд яамны жендэрийн салбар зөвлөлийн гишүүд болон харьяа агентлаг байгууллагуудын албан тушаалтнууд танхим болон цахимаар холбогдох уулзалтад оролцож, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, салбар дундын стратеги төлөвлөгөө болон салбарын жендэрийн бодлогын хэрэгжилт, үр дүн, мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх /шинэ хоршоо/-д баримталж буй бодлого, үйл ажиллагаа, дотоод болон олон улсын хамтын ажиллагааны талаарх бодлого, үйл ажиллагааны мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлж, Ажлын албанаас холбогдох санал, зөвлөмж болон хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.