ЖЕНДЭР БА БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ ЖЕНДЭРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” ЭККО-ФАРМ төслөөс санаачлан Жендэрийн үндэсний хорооны Ажлын албатай хамтран зохион байгуулсан жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт 2025 оны 01-р сарын 30-31-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сургалтанд ЭККО-ФАРМ төсөл хэрэгжиж буй 5 аймаг, 4 сумын төрийн албан хаагчид болон хүнс хөдөө аж ахуйн судалгаа шинжилгээний 4 мэргэжилтэн хамрагдах бөгөөд энэ удаагийн сургалтад Булган, Төв аймгийн жендэрийн салбар хорооны гишүүд, Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Хушаат сумдын удирдлага, мэргэжилтнүүд, Малын удмын сангийн мэргэжилтэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн мэргэжилтэн, Мал аж ахуй газар тариалангийн мэргэжилтэн зэрэг нийт 23 албан хаагч хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа.
Жендэрийн сургагч багш нь төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг байгууллагын болон салбар орон нутгийн түвшинд зохион байгуулах, салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, чадавх бий болгоход хувь нэмэр оруулах юм.
Сургалтыг доорх агуулгын хүрээнд
- Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа
- Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал,
- Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг нар сургагч багшаар ажиллаа.
-
- Жендэрийн ойлголт, Хүйс ба жендэрийн ялгаа
- Жендэрийн үүрэг, жендэрийн хэвшмэл ойлголт
- Жендэрийн тэгш байдал
- Хүйсээр ангилсан мэдээлэл, жендэрийн статистик
- Жендэрийн дүн шинжилгээ
- Жендэрийн шалгуур үзүүлэлт, жендэрийн мониторинг, үнэлгээ
- Жендэр ба хөгжил хандлага, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх стратеги
- Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт
- Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт
- Жендэрийн ялгаварлан гадуурхалт
- Жендэрт суурилсан хүчирхийлэл
- Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогч хамгаалах тогтолцоо
Анхан шатны сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нарын мэдээллийг ncge.gov.mn хаягаар авна уу.