ХЭНТИЙ АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРОО, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БОЛОН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД СОНГОГДСОН ӨМНӨДЭЛГЭР, ЦЭНХЭРМАНДАЛ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2025-02-06

Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, Хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, Ажлын албаны зөвлөх Т.Амгалан, АХБ-ны нийгэм, жендэрийн мэргэжилтэн Г.Саранзаяа болон төслийн зөвлөх баг, холбогдох мэргэжилтнүүд Хэнтий аймагт ажиллаж байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-ний аймгийн 2024 оны хэрэгжилтийг сонсох, Хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах, ИТХ-ын дарга, ажлын албатай хамтран ажиллах асуудлаар санал солилцож, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа. Түүнчлэн аймгийн богино, дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтөд жендэрийн үзэл баримтлалыг тусгах, Салбар дундын стратеги төлөвлөгөөг хэрэгжилтийг дэмжсэн, орон нутгийн онцлогт нийцсэн жендэрийн арга хэмжээний төлөвлөгөөг шинээр боловсруулах ажлын хүрээнд Жендэрийн салбар хорооны гишүүдийн асуулга, саналд холбогдох чиглэл, зөвлөмжийг өглөө.

Уулзалтад Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency