ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШАТАНД ШАЛГАРСАН БИЗНЕСҮҮДТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

2025-02-07

Жендэрийн Үндэсний Хороо Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” нь техникийн туслалцааны төслийн хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллаж байна.

Хамтарсан баг нь хөдөөгийн малчин, тариаланчдын үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулах, орон нутгийн бичил, жижиг бизнес эрхлэгчдийг сонгон шалгаруулах 3-р үе шатны шалгаруулалтыг зохион байгуулах зорилготой юм. Төслийн 1-р сонгон шалгаруулалтад нийт 38 бизнес материал ирүүлснээс 18 бизнес нь 2-р үе шатанд шалгарсан. Үүнээс Өмнөдэлгэр сумаас 2-р үе шатанд 4 бизнес шалгарсан бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа, бизнесийн бодит нөхцөл байдалтай танилцлаа.

Тус сумаас шалгарсан бизнесүүд нь ойн зөгийн бал, талх, торт, нарийн боов үйлдвэрлэгч, малын дайвар бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуй нэгж, хоршоод байна.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency