ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАГ ХЭНТИЙ АЙМГИЙН ЦЭНХЭРМАНДАЛ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2025-02-07

Жендэрийн Үндэсний Хороо, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” нь техникийн туслалцааны төслийн хүрээнд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаж байна.

Хамтарсан баг нь хөдөөгийн малчин, тариаланчдын үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулах, орон нутгийн бичил, жижиг бизнес эрхлэгчдийг сонгон шалгаруулах 3-р үе шатны шалгаруулалтыг зохион байгуулах зорилготой юм. Төслийн 1-р сонгон шалгаруулалтад нийт 38 бизнес материал ирүүлснээс 18 бизнес нь 2-р үе шатанд шалгарсан. Үүнээс Цэнхэрмандал сумаас 2-р үе шатанд 4 бизнес шалгарсан бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа, бизнесийн бодит нөхцөл байдалтай танилцлаа.

Тус сумаас шалгарсан бизнесүүд нь мал аж ахуй, сүү цагаан идээ, жимс ногоо боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуй нэгж, хоршоод байна.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency