ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА, ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2025-02-12

2025 оны 2-р сарын 12-13-ны өдрүүдэд Төв аймгийн Жендэрийн салбар хороо, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон төслийн хүрээнд сонгогдсон Баянчандмань, Жаргалант суманд Жендэрийн Үндэсний Хорооны ажлын алба, төслийн зөвлөх баг, холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна.

Жендэрийн салбар хороо, ИТХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгчидтэй хийж буй уулзалтын үеэр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-ний аймгийн 2024 оны хэрэгжилтийг сонсож, Хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулан, Засаг дарга болон ИТХ-ын дарга, ажлын албатай хамтран ажиллах асуудлаар санал солилцож, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллаа.

Уулзалтад Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ИТХ-ын дарга Н.Энхболд, ИТХ-ын ажлын албаныхан, Жендэрийн салбар хорооны гишүүд болон Төв аймгийн 27 сумын Засаг даргын харъяа агентлагийн холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Түүнчлэн, Ажлын албаны зөвлөх Т.Амгалан Төв аймгийн хувьд Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор жендэрийн мэргэжилтэнтэй болсон сайн туршлагыг онцолж, энэ нь жендэрийн чиглэлээр мэргэжлийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох чухал алхам болохыг хэллээ.

Энэхүү уулзалт нь Төв аймгийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэхэд чухал ач холбогдолтой юм.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency