ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШАТАНД ШАЛГАРСАН БИЗНЕСҮҮДТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

2025-02-12

Жендэрийн Үндэсний Хороо Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” нь техникийн туслалцааны төслийн хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаж байна.

Хамтарсан баг нь хөдөөгийн малчин, тариаланчдын үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулах, орон нутгийн бичил, жижиг бизнес эрхлэгчдийг сонгон шалгаруулах 3-р үе шатны шалгаруулалтыг зохион байгуулах зорилготой юм. Төслийн 1-р сонгон шалгаруулалтад нийт 38 бизнес материал ирүүлснээс 18 бизнес нь 2-р үе шатанд шалгарсан. Үүнээс Баянчандмань сумаас 2-р үе шатанд 4 бизнес шалгарсан бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа, бизнесийн бодит нөхцөл байдалтай танилцлаа.

Тус сумаас шалгарсан бизнесүүд нь сүү сүүн бүтээгдэхүүн, авто сэлбэгийн худалдаа, хүнсний ногоо, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуй нэгж, хоршоод байна.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency