ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАГ ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2025-02-13
Жендэрийн Үндэсний Хороо, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” нь техникийн туслалцааны төслийн хүрээнд Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж байна.
Хамтарсан баг нь хөдөөгийн малчин, тариаланчдын үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулах, орон нутгийн бичил, жижиг бизнес эрхлэгчдийг сонгон шалгаруулах 3-р үе шатны шалгаруулалтыг зохион байгуулах зорилготой юм. Төслийн 1-р сонгон шалгаруулалтад нийт 38 бизнес материал ирүүлснээс 18 бизнес нь 2-р үе шатанд шалгарсан. Үүнээс Жаргалант сумаас 2-р үе шатанд 6 бизнес шалгарсан бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа, бизнесийн бодит нөхцөл байдалтай танилцлаа.

Тус сумаас шалгарсан бизнесүүд нь нарийн ногоо тариалалт, хүнсний ногоо тариалалт, хоол үйлдвэрлэл, худалдаа, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуй нэгж, хоршоод байна.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency