МОНГОЛ УЛСАД “ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА 

2025-02-18

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлын бэлтгэл ажлын хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн анхдугаар хурлыг зохион байгууллаа. Тус ажлын хэсгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль, орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж буй бөгөөд хурлаар олон улсын хурлын үзэл баримтлал, хөтөлбөр, урилга, оролцогчдын жагсаалт болон бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй техникийн төслийн дэмжлэгээр тус хурлыг 2025 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэхүү хурал нь 2026 онд Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурлын бэлтгэл алхам болж, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдлын харилцан хамаарлыг харуулсан бүс нутгийн төдийгүй олон улсын санал санаачилга, сайн туршлагыг солилцох замаар Монгол Улсын сайн туршлага, тулгамдаж буй асуудалд олон талын шийдлыг санал болгох ач холбогдолтой юм. 

 

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency