“АЗИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР”-Т 100 ЭМЭГТЭЙ ХАМРАГДЛАА

2025-02-20

Жендэрийн Үндэсний Хорооноос санаачлан гуравдах жилдээ хэрэгжүүлж буй “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн сургалт 2025 оны 02 сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус хөтөлбөрт 26 улсын 200 гаруй удирдах түвшинд ажиллаж буй манлайлагч эмэгтэйчүүд хамрагдаад байна. Энэхүү хөтөлбөрийг 2019 оноос тухайн сонгогдсон улсад мастер сургагч багшийг бэлтгэх замаар хөтөлбөрийг нутагшуулж эхэлсэн бөгөөд Индонез, Камбож, Монгол гурван улсад хэрэгжүүлээд байна.

Сургалт нь эмэгтэй манлайлагчдын итгэл төгс ярих, ойлголцох, харилцах, анхаарлаа төвлөрүүлэх, хэвлэл мэдээлэлтэй харьцах, асуултад оновчтой хариулах, төвөгтэй асуултад бэлэн байх,  мэдээллийг олон нийтэд хүргэх, өөрийн болон хамт олон, нийгмийн төлөө өөрчлөлт хийх асуудлаар хэлэлцэх ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ оролцогчид өөрсдийн карьер хөгжлийн үе шат, туршлага сургамжаас хуваалцаж, бие биедээ урам зориг өгөх агуулга бүхий юм. 

Сургалтыг олон улсын багш нараар бэлтгэгдсэн мастер сургагч багш нар чиглүүллээ.

  • О.Буянаа, ЖҮХАА-ны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга,
  • Б.Онон, Жендэрийн үндэсний шинжээч, 
  • Б.Золзаяа, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч,
  • Б. Цоморлиг, “Эмэгтэй бизнес эрхлэгч” клубийн Гүйцэтгэх захирал, 

Энэхүү хөтөлбөрийн 1,2,3 дугаар ээлжийн сургалтыг энэ 2023 оны 5,6,9 сард зохион байгуулж, удирдах албан тушаалд ажиллаж буй 75 эмэгтэйг бөгөөд 4 дүгээр ээлжийн сургалтаар УИХ-ын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Салбар 16 яам, агентлагийн газар, хэлтсийн удирдах албан тушаалд ажиллаж буй нийт 25 эмэгтэйг хамруулав. Ингэснээр “Азийн эмэгтэйчүүдийн хөтөлбөр”-т 100 эмэгтэй хамрагдаад байна.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр болон Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ан Нгуен нар оролцогчдод гэрчилгээ гардууллаа. 

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency