ХОРООНЫ 2024 ОНЫ ТАЙЛАН МЭДЭЭГ СЭТГҮҮЛЧДЭД ТАНИЛЦУУЛАВ

2025-02-21

Хороо нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (ЖЭТБХтХ)-ийн 10 дугаар зүйлд заасан хүйсийн тэнцвэрт байдлын тайланг гаргадаг бөгөөд 2024 оны тайланг энэ оны 02 сарын 20-ны өдөр хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдэд өглөөний цай уулзалтаар хүргэлээ.

Үүнд томилогдох төрийн улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны удирдах албан тушаалтан болон яамд, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын ажиллагсдын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээ мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, нарийн бичгийн дарга нарын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээг нэгтгэн, хүйсээр ангилсан статистик мэдээллийг бүрдүүлж, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаарх дүн шинжилгээг үндэсний хэмжээнд тайлагнадаг.

Түүнчлэн “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” (2023-2027)-ний 2024 оны сүүлийн хагас жилийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency