НИЙГМИЙН РЕКЛАМЫН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Жендэрийн үндэсний хорооноос жил бүр зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд сэтгүүлчид, контент бүтээгчид, болон сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан нийгмийн рекламын уралдаан зарлаж байна.
Хамрах хүрээ: Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид, контент бүтээгчид болон сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн бүх түвшний бакалаврын оюутнууд оролцох боломжтой.
Сэдэв: Харилцан хүндэтгэе – Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе.
- Бүтээлийн шаардлага:
- Видео нийгмийн реклам байх
- Хугацаа: 3 минутаас ихгүй байх
- Формат: MP4, 1080p HD, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх боломжтой чанартай байх
- Уралдааны сэдвийг бодитой, нөлөөлөлтэй, бүтээлч байдлаар илэрхийлсэн байх
- Сэдвийн хүрээнд судалгаа, эрэл хайгуул хийсэн байх
- Ёс зүйн хэм хэмжээг баримтлах, хэт нэг талыг барьсан, ялгаварлан гадуурхсан утга агуулаагүй байх
- Өмнө нь олон нийтэд цацагдаагүй, оюуны өмчийн зөрчилгүй байх
Бүтээл хүлээн авах хугацаа:
- Эхлэх огноо: 2025.02.21 -ний өдрийн 08 цаг 30 минут
- Дуусах огноо: 2025.03.14 -ний өдрийн 17 цаг 30 минут
Бүтээлийг Secretariat@ncge.gov.mn хаягаар хүлээж авна.
Шагналын сан:
- 1-р байр: 2,000,000 төгрөг, өргөмжлөл
- 2-р байр: 1,500,000 төгрөг, өргөмжлөл
- 3-р байр: 1,000,000 төгрөг, өргөмжлөл
- Хамгийн өндөр хандалттай бүтээл – 500,000 төгрөг, өргөмжлөл
Холбоо барих:
- Мэйл: Secretariat@ncge.gov.mn
- Утас: 89115326, 70071114
- Сошиал хуудас: Жендэрийн Үндэсний Хороо
