“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ЗЭВСЭГТ ХҮЧИН” 2 ӨДРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-02-27

Жендэрийн Үндэсний хорооноос Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран жендэрийн асуудал хариуцсан 80 гаруй цэргийн алба хаагчдын арга зүйн цугларалтыг  амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар   жендэрийн үндсэн ойлголт, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт,  хууль сахиулах байгууллагад хэрэгжиж буй “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” болон бусад асуудлаар мэдээлэл өгөхийн сацуу “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийн оролцогч 22 цэргийн алба хаагч сонирхолтой илтгэлүүд тавьж, төгсгөлд нь “Зэвсэгт хүчинд тулгамдаж буй жендэрийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгээр оролцогчид олон санал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг сонгож, бүлгээр ярилцаж, илтгэсэн бөгөөд багууд “Жендэртэй мэдрэмжийг өөрсдөөсөө үлгэрлэн харуулъя”, “Жендэрийн тэгш байдал биднээс эхэлдэг”, “Жендэрийн тэгш байдал Зэвсэгт хүчний хөгжлийн тулгуур”, “Байгууллагын соёл та биднээс эхэлнэ” уриалгыг дэвшүүлж, идэвх санаачилгатай оролцсон юм.

Сургалтад оролцогчдын 61 нь офицер, 16 нь ахлагч, 2 ажилтан, албан хаагч  байснаас 70 гаруй хувь эмэгтэй, 30 гаруй хувь нь эрэгтэй цэргийн алба хаагчид байв.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency