“BECAUSE I AM A GIRL” ОХИДЫН ОРОЛЦООНЫ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-03-08

“BECAUSE I AM A GIRL” Охидын оролцооны чуулган 2025.03.08-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Чуулганы нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монголын Сайн Дурынхны Төвийг үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа нар үг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн боловсрол, эрүүл мэнд хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа нар охидын чуулганыг хүндэтгэн оролцлоо.

“BECAUSE I AM A GIRL” охидын оролцооны чуулган нь “Охидын ирээдүйн төлөөх алсын хараа” уриан дор,

  • Охид өөрт тулгамдаж буй асуудлаа таних,охид өөрсдийн эрхийг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсооход дуу хоолой оролцоогоо идэвхжүүлэх,
  • Боловсрол, хөгжилд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагаа, сайн дурын үйлсээр дамжуулан охидыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, дэмжих зорилгоор гуравдах жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency