ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨРИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

2025-03-11

Монгол Улсад авто тээвэр болон нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотноо энэ оны 03 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөний үер Жендэнрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын албаны дарга Т.Энхбаяр эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалт, их дээд сургууль, коллежид суралцагчид, жендэрт суурилсан хүчирхийлэл, ажиллах хүчний оролцооны түвшин, дундаж цалин, шийдвэр гаргах түвшний оролцооны өнөөгийн нөхцөл байдлыг мэдээлэн, жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Тус зөвлөгөө нь салбарын эмэгтэйчүүдийн ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх, чадавхжуулах, ажиллах орчныг сайжруулахад чиглэсэн үнэтэй зөвлөмж, шинэ санааг тусгах зорилготой аж.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency