ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨРИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

2025-03-13

Энтрепренер эмэгтэйчүүд – 5 “Ногоон бизнесийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. 

Форумын үеэр Жендэнрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын албаны дарга Т.Энхбаяр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт, их дээд сургууль, коллежид суралцагчид, жендэрт суурилсан хүчирхийлэл, ажиллах хүчний оролцооны түвшин, дундаж цалин, шийдвэр гаргах түвшний оролцооны өнөөгийн нөхцөл байдлыг мэдээлэн, жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Тус форум нь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ногоон эдийн засагт шилжих, эко шошгожилт авах, ESG стандарт, тогтвортой санхүүжилтийн боломжуудын талаарх ойлголтуудыг өгөх, туршлага хуваалцах зорилготой.

Форум нь дараах үндсэн зорилтуудтай.

  • Эмэгтэй бизнес эрхлэгчдэд ногоон бизнесийн боломжуудыг таниулах; 
  • Тогтвортой санхүүжилт, ESG стандартын талаар мэдээлэл солилцох; 
  • Ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд тулгарч буй сорилтууд, боломжуудыг хэлэлцэх; 
  • Байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжихэд хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх; 
  • Оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency