“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” 26 ДАХЬ УДААГИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-03-18

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” цахим уулзалтыг зохион байгуулж байна. 

Ээлжит уулзалт 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 71,4 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдаж, Жендэрийн үндэсний хорооны шинжээчдийн бүлгийн ахлагч  Д.Сүхжаргалмаа “Түр тусгай арга хэмжээ”-ний тухай ойлголт, хэрэгжүүлэхийн ач холбогдол, ОУ-ын сайн туршлагын талаар танилцууллаа. 

Мөн уулзалтын үеэр Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал “Яамдад жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэнг ажиллуулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгаа, дүн шинжилгээний үр дүн”, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн хорооны 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах асуудлаарх мэдээлэл”-ийг тус тус танилцуулав. 

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency