МЕНТОРЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

2025-03-31

Европын Холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Жендэрийн үндэсний хорооноос хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Менторшип” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж , менторуудын нэгдсэн уулзалтыг өнөөдөр буюу 2025.03.31-ний өдөр зохион байгуулж байна.

ЖҮХ нь “Жендэрийн хувирган өөрчлөх арга зүй: Жендэрийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдвээр жендэрийн ахисан түвшний сургалтын гарын авлагыг 2024 онд боловсруулж, тус сургалтын агуулгаар 30 сургагч багш бэлтгэсэн.

Менторшип хөтөлбөрийн хүрээнд эдгээр жендэрийн ахисан шатны багш нар нь 21 аймаг 9 дүүргийн жендэрийн мэргэжилтэнг чадавхжуулах юм.

Уулзалтыг нээж Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр, Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните, НҮБ-ын Хүн Амын Сангийн тэргүүн Халид Шарифи нар үг хэллээ.

Уулзалтад менторууд, хөтөлбөрийн зохион байгуулагчид оролцож, менторшип хөтөлбөрийн зорилт, хүлээгдэж буй үр дүнгийн талаар хэлэлцэж, цаашид 9 дүүрэг 21 аймгийн жендэрийн мэргэжилтэнг чадавхжуулан ажиллах менторшипын гэрээг байгууллаа.

Уулзалт бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд менторын анхаарах асуудал, бүтээгдэхүүн үйлчилгээ, ёсзүйн асуудлаар ярилцаж, ажлын төлөвлөгөөг хэлэлцэнэ.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency