НИЙГМИЙН РЕКЛАМЫН УРАЛДААНЫ ШАГНАЛТ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО
Жендэрийн үндэсний хорооноос жил бүр уламжлал болгон өрнүүлдэг “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд “Харилцан хүндэтгэе-хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” сэдэвт нийгмийн рекламын уралдааныг Европын холбоо болон НҮБХАС-тай хамтран зохион байгууллаа.
Уралдааны шүүгчээр Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн гишүүн Б.Долгор, “Контент марктинг” ХХК-ны захирал Д.Гэрэлт-Од, “Бүтээн бүлээн” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Энэрэл нар ажиллалаа.
Шүүгчдийн зүгээс жендэрийн агуулга бүхий бүтээл нь жендэрийн эрх тэгш байдал, эрх тэгш оролцоо, эрх тэгш үр шимийг хүртэх талаар зайлшгүй тусгасан байхаас гадна тухайн контент нь зорилгоо биелүүлж чадаж байх хэрэгтэйг оролцогчдод зөвлөж, цаашдын бүтээлд нь амжилт хүслээ.
Уралдаанд нийт 30 бүтээл ирсэн бөгөөд хоёрдугаар шатанд дараах 10 бүтээл шалгарсан юм.
- ХИС-Алтан үзэг баг – “Хамтдаа үлгэрлэе”
- Ээтэн фильм – Б.Пүрэвдорж- “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр”
- МУИС-А.Нандинцэцэг – “Харилцан хүндэтгэе”
- МУИС – Б.Бүжмаа, Ц.Мөнхзул – “Жендэр ба эрчүүд”
- ХИС- 3:1000 баг – “Хайр дүүрдэг”
- ЧД-НДГ – Д.Өнөржаргал
- itoim.mn – Сэтгүүлч Г.Хэрлэн -“Тусгал”
- Хууль зүйн хүрээлэн – Л.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, О. Дэмидханд, Ч.Ганзориг
- МУИС-Bubble баг – “Бидний өнөөдөр”
- МУИС-Залуу социологч клуб
Хоёрдугаар шатанд шалгарсан нийт бүтээлд батламж олгон, шилдэг 4 бүтээлийг шалгаруулан, шагнал гардууллаа.
- 1-р байр: “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр” – Ээтэн фильм – Б.Пүрэвдорж
- 2-р байр: “Жендэр ба эрчүүд” – МУИС – Ц.Мөнхзул, Б.Бүжмаа
- 3-р байр: “Хамтдаа үлгэрлэе” – ХИС – “Алтан үзэг” баг
- Хамгийн өндөр хандалттай бүтээл: “Хайр дүүрдэг” – ХИС – “Гурвыг харьцах нь мянга” баг
Тус уралдаан сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сэтгүүлчид, контент бүтээгчдэд зориулагдсанаараа онцлог болов.