НУТГИЙН УДИРДЛАГА ДАХЬ ЖЕНДЭРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛУУДЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

2025-04-04

21 аймгийн 120 сумдаас ирсэн 150 гаруй Нарийн бичгийн дарга нарын хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо энэ оны 04 сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгийн үер Жендэнрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын албаны дарга Т.Энхбаяр эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалт, их дээд сургууль, коллежид суралцагчид, жендэрт суурилсан хүчирхийлэл, ажиллах хүчний оролцооны түвшин, дундаж цалин, шийдвэр гаргах түвшний оролцооны өнөөгийн нөхцөл байдал, удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалтыг танилцуулан, нутгийн удирдлалга дахь жендэрийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээллээ.

Тус хэлэлцүүлэг нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт, нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлыг 100 гаруй сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын хүрээнд  тэдний саналыг сонсох, сургамж зөвлөгөөг нь авах, арга туршлагыг солилцуулах зорилготой аж.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency