ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД 5000 АМ.ДОЛЛАРЫН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА

2025-04-21

Жендэрийн Үндэсний Хороо нь Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд бизнес эрхлэгч залуу эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгож байна.

Тус төсөл нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Төв аймгийн Баянчандмань, Жаргалант суманд хэрэгжиж байгаа хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд 10 бичил, жижиг бизнест дэмжлэг үзүүлнэ.

Сонгон шалгаруулалтын үйл явцыг 2024 оны арванхоёрдугаар сараас эхлүүлсэн бөгөөд өнөөдөр /2025.04.21/ Хэнтий аймгийн Цэнхэрмандал болон Өмнөдэлгэр сумаас шалгарсан бичил бизнес эрхлэгчдэд тэтгэлгийг гардуулан, хамтран ажиллах гурван талт гэрээ байгууллаа.

Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Хэнтий аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга Д.Аюурбунь, Азийн хөгжлийн банкны жендэрийн зөвлөх Г.Саранзаяа, төслийн зөвлөх багийн ахлагч Н.Болдмаа болон шалгарсан бизнес эрхлэгчид оролцлоо.

Хэнтий аймгаас шалгарсан бичил бизнес эрхлэгчид:

Цэнхэрмандал сум:

  • О. Мөнхдэлгэр – Мах, сүү, цагаан идээний үйлдвэрлэл
  • Нугаар Их Тариат хоршоо – Мах, сүү, цагаан идээний үйлдвэрлэл

Өмнөдэлгэр сум:

  • Т. Гантуяа – Мах, сүү, цагаан идээний үйлдвэрлэл
  • Азудай ХХК – Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ

Эдгээр бизнес эрхлэгчид нь орон нутагтаа ажлын байр бий болгон, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн үр дүнд тэдэнд буцалтгүй тусламж, сургалт, зөвлөгөө үзүүлэн сайн туршлагыг бий болгох юм. Буцалтгүй тусламж нь дараагийн тэднийг хөгжлийн дараагийн шатанд хүрэхэд бодит дэмжлэг болно.

 

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency