Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг Байнгын хороодоор хэлэлцэхийг үүрэг болголоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ-ын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн чуулганаар хэлэлцлээ.
Энэ удаагийн илтгэлийг Комиссоос 2024 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, Комисст ирсэн гомдол, мэдээлэл болон Комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, мөн төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл, бусад эх сурвалжид үндэслэн 6 бүлгийн хүрээнд боловсруулж, шийдвэр гаргуулахаар 45 саналын хамт УИХ-д хүргүүлсэн.
УИХ-ын 2025 оны 01ээлжит чуулганаар 24 дэх илтгэлийг хэлэлцээд УИХ-ын тухай хуулийн 22.3.5 болон 22.3.6 дугаар заалтыг үндэслэн • “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа” бүлгийг
- Төрийн байгуулалтын байнгын хороо
- “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” бүлгийг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо
- “Хүний эрх ба Технологи” бүлгийг Инновац, цахим бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо
- “Цахим технологи ашиглаж үйлдэгдэж байгаа жендэрт суурилсан хүчирхийлэл” бүлгийг Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо
- “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” бүлгийг Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо
- “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” бүлгийн санал, зөвлөмжийг Хууль зүйн байнгын хороогоор тус тус хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргах.
Байнгын хороодоор хэлэлцсэн асуудлыг Хууль зүйн байнгын хороо нэгтгэж, УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэхийг УИХ-ын дарга Ц.Амарбаясгалан үүрэг болголоо.