Жендэрийн тэгш байдлын төлөөх менторшип хөтөлбөр нийслэлийн Налайх дүүрэгт хэрэгжиж эхэллээ

2025-05-13

Жендэрийн үзэл баримтлалыг бодлого, хөтөлбөр, төсөвт тусгахад шаардлагатай арга зүй, мэдээллээр Жендэрийн мэргэжилтнүүдийг мэдлэгжүүлэх, практик ур чадварыг бэхжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн Ментороор тус дүүрэгт Жендэрийн үндэсний шинжээч Ш.Ариунаа, түүний ментий дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн Гэр бүл, хүүхэд, залуучууд, жендэр, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн Т.Зулзаяа нар ажиллаж байна.

Ментор, ментий нар нь Налайх дүүргийн ЗДТГ-ын Г.Бат-Очир даргад хөтөлбөрийн зорилгыг танилцуулж, хамтын ажиллагааны хүрээнд Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлэх, ахиц гаргах талаар 2025 оны 9 сар хүртэлх үйл ажиллагаа, харилцан туслах, дэмжлэг авах чиглэлүүдээ танилцуулж, санал солилцов.

Налайх дүүргийн менторшип хөтөлбөрт жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулах, бодлого, хөтөлбөр, төсвийг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, жендэрийн дүн шинжилгээ хийх ур чадвар нэмэгдүүлэхэд хцвь нэмэр оруулах зорилтуудыг дэвшүүлж, 7 удаагийн сургалт, 2 нөлөөллийн ажил төлөвлөсөн бөгөөд эхний сургалтуудаа 4 сарын 29, 5 сарын 2-нд амжилттай зохион байгууллаа.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency