“ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2025-05-15
Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол Улсын Их хурлын гишүүн, Байгаль, орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж буй бөгөөд хурлаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр урьдчилсан зөвлөлдөх уулзалтын үр дүн болон олон улсын хурлын бэлтгэл ажлын явцын талаар танилцуулж, санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй техникийн төслийн дэмжлэгээр тус хурлыг 2025 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэхүү хурал нь 2026 онд Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурлын бэлтгэл алхам болж, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдлын харилцан хамаарлыг харуулсан бүс нутгийн төдийгүй олон улсын санал санаачилга, сайн туршлагыг солилцох замаар Монгол Улсын сайн туршлага, тулгамдаж буй асуудалд олон талын шийдлийг санал болгох ач холбогдолтой юм.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency