“ЖЕНДЭР ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ БОЛОХ НЬ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-06-23

Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь албан хаагчдын жендэрийн ахисан түвшний мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэх, тэднээр дамжуулан орон нутагт жендэрийн ялгаварлан гадуурхлаас урьдчилан сэргийлэх, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулах, бодлого, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Жендэр хүний эрхийн асуудал болох нь” сэдэвт сургалт 2025 оны 6-р сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Сургалтыг Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Европын Холбооны Монгол Улсыг хариуцсан хамтын ажиллагааны тэргүүн Том Корри, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Халид Шарифи нар нээж үг хэлэв.

Сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь төлөөлөгчид, Хүний эрхийн боловсролын хэлтэс болон Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн албан хаагчид оролцож байгаа ба сургалт хоёр өдөр үргэлжлэх юм.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency