CEDAW-ИЙН ЗӨВЛӨМЖИЙГ ХЯНАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

2025-06-24

Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо (ОУПХ), УИХ-ын Тамгын газар хамтран “НҮБ-ын Хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

Тус хэлэлцүүлэг нийт таван үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах стратеги хэсэгт Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Т.Амгалан НҮБ-ын CEDAW-ийн зөвлөмжүүдийг үр дүнтэй хянах хамтын ажиллагааны хэлбэрүүдийн талаар танилцууллаа.

Тэрбээр илтгэлдээ хууль эрх зүйн уялдаа ба дотоодын эрх зүйн орчны конвенцод нийцүүлэх байдал, санхүү, нөөцийн хүртээмжгүй байдал, жендэрийн хариуцлагатай санхүүжилт, үр дүн, үр нөлөөг хэмжихэд шаардлагатай жендэрийн статистик үзүүлэлт, хүйсээр ангилсан мэдээлэл, түүний ашиглалт, үндэсний тайлагнах механизм ба хариуцлага: Олон талын оролцоо, хууль боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон мэргэжилтний чадавх нь уялдан ажилласнаар CEDAW‑ын зөвлөмжийг бодлого болгон хэрэгжүүлж, хяналт‑үнэлгээг хариуцлагатай, үр дүнтэй болгох боломжтойг онцлон дурдлаа.

Хэлэлцүүлгийн нь хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн талаарх мэдлэгийг тэлэх, парламентын оролцоог нэмэгдүүлэх, парламентын үйл ажиллагаагаар дамжуулан Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)-ийн талаарх мэдлэгийг тэлж, хэрэгжилтийг хангах, хүний эрх болон жендэрийн асуудлаарх 2023 онд хийсэн парламентын өөрийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг парламентаас хянах зорилготой байна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency