ТЕХНИК ТУСЛАЛЦААНЫ ТӨСЛӨӨС 5000 АМ. ДОЛЛАРЫН ТЭТГЭЛЭГ АВСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жендэрийн Үндэсний Хороо нь Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, тус бүр 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгосон.
Уг текникийн туслалцааны төсөлд Төв аймгийн Жаргалант сум, Баянчандмань сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Цэнхэрмандал сумдын 10 бичил бизнес эрхлэгч эмэгтэй шалгаран хамрагдаж байна.
Төслийн хүрээнд дэмжлэг авсан бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтыг 2025 оны 06-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар жендэрийн эрх тэгш байдлын талаар ойлголт, Уур амьсгалын өөрчлөлт бодитой юу? Бид юу хийх ёстой вэ?, Хэрхэн бизнесээ урт хугацаандаа амжилттай авч явах вэ?, Сошиал медиаг ашиглан бизнесээ хөгжүүлэх арга замууд, Бичил, жижиг бизнесийн санхүүгийн орлого, зарлага хөтлөлтийг хэрхэн хийх вэ?, Татвар бизнес эрхлэгчдэд ямар үр нөлөөтэй вэ?, Бид хэрхэн хамтран ажиллах вэ? зэрэг агуулгыг хүргэлээ. Мөн сургалтын агуулгаар бэлтгэсэн гарын авлагыг оролцогчдод гардууллаа.
Эдгээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөгжүүлэх, сургалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан чадавхжуулах, сайн туршлагыг бий болгож, түүнийг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг 2024-2026 оны хооронд үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байна.