Олон улсын парламентын өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ

2025-06-30
✅Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл, үйлдлээр” уриатайгаар тэмдэглэж буйг Монгол Улсын Их Хурал бүрэн дэмжиж, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх шийдвэртээ тууштай байж, бодит үйл хэрэг болгон ажиллаж байгаагаа үүгээр илэрхийлье. Мөн энэ хүрээнд Олон улсын парламентын холбооноос дэвшүүлсэн улс төр, нийгэм дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн “10 үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, одоогийн амжилтаа бататган, ахиулахын төлөө хичээх болно.
✅Энэ дашрамд, 2023 онд Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн орчинд жендэрийн асуудлаар тогтолцооны өөрчлөлтийг амжилттай хийсний үр дүнд 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хуралд сонгогдсон 126 гишүүний бүрэлдэхүүнд олон нам, олон бүлгүүдийн төлөөлөл багтаж, үүний 25.2 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүнтэй боллоо.
On the occasion of the International Day of Parliamentarism, Chairman of the State Great Hural (Parliament) of Mongolia D. Amarbayasgalan extended his greetings
Inter-Parliamentary Union

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency