МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-07-02
🔰Европын Холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Жендэрийн үндэсний хорооноос хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Менторшип” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.
🔰Тус хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн жендэрийн ахисан шатны багш нар нь 21 аймаг 9 дүүргийн жендэрийн мэргэжилтэнг чадавхжуулж байгаа бөгөөд 2025 оны 06-р сарын 30-ны өдрөөс 07-р сарын 4 -ний хооронд ЖҮХ-ны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга, ментор О.Буянаа Говь-Алтай аймагт ажиллаж байна.
🔰Менторшип хөтөлбөрийн зорилго чиглэлийн хүрээнд ментор нь жендэрийн салбар хороо, салбар хорооны нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, чадавхжуулах ажлууд хийгдэхийн зэрэгцээ бүх түвшинд жендэрийн хууль бодлогын хэрэгжилтийг таниулж, нөлөөллийн ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байна.
🔰Ментор, менти нар хамтран ганцаарчилсан ярилцлагыг тус аймгийн ЗДТГ, удирдах, гүйцэтгэх түвшний 7 албан хаагч, нэгдсэн сургалт мэдээлэлд аймгийн нийт удирдлага, Есөнбулаг сумын удирдлага, холбогдох мэргэжилтүүд, аймгийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Мандал голомт ХХК-ны ажилтнууд нийт 100 гаруй (эрэгтэй 60,эмэгтэй 45) хүнийг хамруулан мэдээлэл өгч ажиллалаа.
✅Мөн аймгийн жендэрийн салбар хороог хуралдуулж, Говь-Алтай аймгийн хэмжээнд жендэрийн стратегийг боловсруулах ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийн гишүүдэд жендэрийн статистик дүн шинжилгээ хийх талаар чадавхжуулах сургалт зохион байгуулж, 2025 оны 10 дугаар сар хүртэлх ажлын төлөвлөгөөг хамтран боловсруулав.
✅Аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Говь-Алтай аймгийн Жендэрийн салбар хороо хууль бодлогын хэрэгжилтийг хангахад боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд цаашид хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг жендэрийн арга зүйгээр түгээх олон нийтэд хүргэх чиглэлд анхаарахын зэрэгцээ ЖҮХ-той хамтран ажиллах талаар ярилаа.
✅Одоогоор Менторшип хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн үндэсний сургагч багш, менторууд Булган, Дундговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Өвөрхангай аймгууд болон Багануур, Баянгол, Багахангай, Налайх дүүрэгт тус тус ажиллаад байна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency