“ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

2025-07-03
🇲🇳⚜️Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх, шинэчлэх, алдаршуулах, баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
🇲🇳⚜️Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэх үйлсэд манлайлан ажиллаж буй Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага-Төрийн албаны зөвлөл байгуулагдсаны түүхт 30 жилийн ой Төрийн албаны тэмдэглэлт өдөртэй давхцаж байна.
🇲🇳⚜️Монгол төрийн хуулийг чандлан мөрдөж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан, өргөсөн тангаргаа үнэнч шударгаар биелүүлэн төрийн албыг хашиж буй Төрийн албаны зөвлөлийн хамт олон, төрийн албаны нийт түшмэд, ажилтан албан хаагчид та бүхэндээ “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency