✅МЕНТОРУУДЫН НЭГДСЭН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА📣📣📣

2025-07-08
✅МЕНТОРУУДЫН НЭГДСЭН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА📣📣📣
✅Өнөөдөр (2025.07.07) орон нутгийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон менторуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, ур чадварыг хөгжүүлэх ментийтэй тогтвортой, үр дүнтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилготой менторуудын 2-р улирлын нэгдсэн уулзалт “Blue sky” зочид буудлын “Топаз” хурлын танхимд зохион байгуулагдлаа.
✅Уулзалтад Жендэрийн асуудлаар мэргэшсэн шинжээч, үндэсний сургагч багш нар, менторшип хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, нийт 24 хүн танхим болон цахимаар оролцов.
✅Уулзалтыг нээж, ЖҮХ-ын Ажлын албаны дарга Т. Энхбаяр хэлсэн үгэндээ “Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Жендэрийн үндэсний хорооноос хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд”Менторшип” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
✅Тус хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн жендэрийн ахисан шатны сургагч багш, менторууд 21 аймаг 9 дүүргийн жендэрийн мэргэжилтэнг чадавхжуулж байгаа бөгөөд одоогоор үндэсний сургагч багш, менторууд маань 10 аймаг 3 дүүрэгт тус тус ажиллаад байна.
✅Орон нутагт зорьж очоод жендэрийн салбар хороо, салбар хорооны нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, чадавхжуулах ажлуудыг хийхийн зэрэгцээ бүх түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг таниулж, нөлөөллийн ажлыг өргөн хүрээнд хийж байгаад орон нутгийнхан маш их талархалтай хандаж байгаа” хэмээн онцоллоо.
✅Уулзалтын үеэр “Орон нутийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан менторшип хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны явцын талаар ЖҮХАА-ны техникийн зөвлөх, менторын хөтөлбөрийн зохицуулагч Т.Амгалан мэдээлэл зөвлөгөө өглөө.
✅Мөн 2031 он хүртэл хэрэгжүүлэх “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн стратеги төлөвлөгөө”-г боловсруулахад анхаарах асуудал, тус төлөвлөгөөг батлуулахад менторуудын оролцоо чухал болох талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency